Tuesday, November 22, 2016

#23 Шөнө




Харанхуйд хань болох хэдэн ном
Хажууд минь ганц улаан лаа
Ойлгож чадахгүй сэтгэлээ тонгочин
Оройтсон болов уу гэж зүрхээ зовооно
Шөнө л намайг ойлгох шиг нам гүм
Шаналалыг минь өөртөө шингээн авах шиг
Хичнээн шөнийг би энэ байдлаараа
Хэнэг ч үгүй зовоон суух бол?

Харанхуйд хань болох хэдэн ном
Хажууд минь ганц улаан лаа
Хамгийн хэцүү байгаа нь
Хүлээлтээс шархалж буй би биш
Хүлцэнгүй шөнө та л юм шиг…

No comments:

Post a Comment