Tuesday, November 22, 2016

#31


Хэдэн жилийн өмнө зүүдлэгдсэн  
Хэзээ ч мартагддаггүй тэр үдэш… 
Гэрэлт цох чи дахиад ирээч
Зүүдэнд минь
Гэгэлзсэн тэр үдшийг ахин
Зүүдэндээ л би харая…

Горхины намуухан урсах чимээ
Голд нь жижигхэн бор гүүр
Гүүрэн дээр зогсох бяцхан охин
Гэрэлт цох чамайг сонирхон ажна
Үнэндээ тэр гүүрэн дээр юу ч байгаагүй
Үүрд ноёлох чимээ аниргүй л тэнд байсан
Сарны туяа сариналгүй туссан
Салхины аясаар найгах модод
Үлгэрийн ордны бяцхан төгөлд очсон мэт
Үлэмжит гайхалтай үдшээр ганцаараа байсан ч
Гунирхалын талаар юу ч мэдэхгүй
Гайхмаар сайхан тайван байсан
Ганцаардал гэж тэнд байдаггүй
Гайхамшигт сайхан дурсамжууд л бий

Миний дуртай намуухан үдэш
Миний хайртай байгалийн чимээ
Бодит ертөнцөд байхад дэндүү хайран
Бодолдоо л мөнхөлж үлдээмээр тэр үдшийг …

Гэрэлт цох минь ахиад ирээч
Зүүдэнд минь
Гэрэлтсэн тэр үдшийг зөвхөн
Зүүдэндээ л үзэхэд хангалттай

No comments:

Post a Comment