Tuesday, November 22, 2016

#61

      Чи жаргалтай байна уу? Эсвэл,
Чимээгүй гунигтай байна уу?
Чихэнд минь шивнэх үгсийг би бусдад хэлэх үү?
Чичирсэн навчсын хоолойг тэдэнд дамжуулах уу?
Хэрэггүй биздээ, гэж үү
Учир нь чамаас жаргал бас гуниг ханхалж
Учралыг хүлээн өнө мөнх оршиж
Өнгөрсөн бүхэндээ хүсэл бэлэглэж
Өнөөдрийг нь гэрэлтүүлж буйг
Тэд хэзээ ч мэдэрч чаддаггүй
Тэвдэн сандарсаар л зөрдөг гэж үү?
Өөрийн чинь бодлыг ч сонсолгүй
Өршөөлгүй зан гаргадаг гэж үү?
Тэгвэл би,
Навчис бүхэн чинь инээмсэглэж надруу далласныг
Найган бөхөлзөн надтай мэндэлснийг чинь
Наранд гялалзах оддыг харуулсныг                                    
Намар хоёулаа болзоо товлосныг
Нандигнан би өөртөө л үлдээе
Нартад чам шиг чимээгүй л амьдрая…

No comments:

Post a Comment