Tuesday, November 22, 2016

About me and blog



Арван жилд байхаасаа ахуулаад зөндөө л блог нээж байсан боловч хоёр гуравхан бичвэр оруулаад үсрээд л 4, 5 хоноод буцаагаад л хаадаг эсвэл устгадаг байсан. Энэ одоо хэд дэхь нээлт нь ч юм бүү мэд. Яагаад гэвэл би бичсэн зүйлсээ бусдад уншуулах дуртай биш. Өөрөө өөртөө зориулж нээсэн юмыг маань хүмүүс уншаад байхаар яг өдрийн тэмдэглэлээ хулгайд алдсан мэт сэтгэгдэл төрдөг байсан болохоор л хаадаг байсан байх. Тэгээд word дээр л бичдэг болсон. Гэхдээ одоо би энэ блогоо ганц өөртөө зориулж нээгээгүй юм. Магадгүй хэн нэгэн миний бичсэн зүйлийг олж уншаад ямар нэг зүйл мэдрээсэй /түүнд ямар санагдах нь надад хамаагүй гоё, муухай, тэнэг аль ч байж болно/ хамгийн гол нь тийм нэг мэдрэмж өгөх л миний гол зорилго юм, одоогийн байдлаар. Бүх зүйл хувьсч өөрчлөгддөгийн адилаар зорилго минь ч өөрчлөгдөж болох.
Би багийн л ном унших их дуртай хүүхэд байсан. Ялангуяа дэлхийн сонгодог зохиолуудыг уншдаг. Гэхдээ бас сүүлийн үед шинээр төрж буй номууд, шүлэг яруу найраг зэргийг нилээдгүй уншдаг болоод удаж байна. Мөн философи, шашин, сэтгэл судлалыг хувиараа уншиж судалж эхэлсэн. Тиймээс энэхүү блогт маань номын тэмдэглэл /би номноос өөрт таалагдсан хэсэгээ тэмдэглэж авах дуртай/, энэ тэндээс уншиж өөрийнхөөрөө хураангуйлсан философийн тухай бичвэрүүдээ ч оруулах болно. За, би бас кино урлагт хайртай. Кино үзэж байхдаа таалагдсан эсвэл нэг юм бодогдуулсан үг хэллэгээ screenshot хийж авдаг зуршилтай. Тэр зурагнуудаа аль болох бичвэртэй оруулахыг зорино. Мөн хөгжим бол яагаад ч орхиж болохгүй зүйл. Дуртай дуунуудаа, төрсөн сэтгэгдэлтэйгээ хамт оруулахыг хичээнэ. Тэгээд мэдээж шүлэг, үгүүллэг, өөрт төрсөн бодролууд байх болноо. Гэхдээ бичсэн бүх зүйлсээ оруулж хүчрэшгүй ээ. Чадал хүрвэл уран зургийн тухай ч гэсэн хиймээр л байна даа. Үг үсгийн алдаа бишгүй л тааралдах биз, хүлцэл өчье.

No comments:

Post a Comment