Tuesday, November 22, 2016

Дэ фин.


Дотор минь юу байгааг сайн мэдэхгүй юм. Хэдэн өдөржингөө л дарааллан “The fin.” хамтлагын бүх дуунд дурлан, сонсож сууна. Яагаад гэдэгээ мэдэхгүй ээ. Тэд зүгээр л надад дэндүү дотно санагдаад байна. Зүгээр л дуунууд нь яг миний ... болохоор  л тэгсэн байх. Сонсоод, сонсоод, сонсоод л баймаар сайхан юм. Хэзээ ч болоогүй, эсвэл болох ёстой тэр дурсамжуудыг сануулаад ч байх шиг. Надад ер нь ийм мэдрэмж өгдөг дуунууд их ховор, бараг байдаггүй. Харин энэ хамтлаг, энэ дуунууд надад хэзээ ч болоогүй бүх тэр гайхалтай дурсамжуудыг болсон мэт л санагдуулах юм. Болох ёстой байсан байх л даа. Дотоод ертөнцөд минь болдог ч байж магадгүй. Эсвэл хаа нэгтээ болж л байгаа байх…

Огт байхгүй хүнийг санах их хэцүү, түүнийг хүлээх бүр гачлантай. Түүнийг энэ дэлхий дээр байхгүйг мэдсээр байж л өөрийгөө зовоох юм. Бодолд минь, сэтгэлд минь хэн гэгээ татуулах бол?

2016.05.30
 18:04

No comments:

Post a Comment