Tuesday, November 22, 2016

Тэр өдөр би сахиусан тэнгэр харсан. Гэхдээ, Түүний тухай би мэдэхийг хүсэхгүй байна…

Заримдаа хэн нэгнийг мэдэхгүй чигээрээ, зүгээр л анх харсан анхны сайхан сэтгэгдэлээрээ явж байсан нь дээр байдаг. Тэднийг мэдэх тусам чиний түүнийг үнэлэх үнэлэмж буурч, урамаа хугалж мэднэ. Энэ их аюултай, сэтгэл их өвддөг. Хэрэв тэдэнтэй ярилцаж, тэднийг таниагүй байсан бол чи тэдний тухай өндөр сэтгэгдэлтэй, өөрийнхөө төсөөллөөр ургуулан бодож, тэднийг хүндлэнэ. Гэвч чиний тэгж их хүндэлж байсан хүн хэн ч биш, бүр адгийн нэгэн болохыг мэдэх үү. Аймшигтай, хугаралт. Аа, бас эсрэгээрээ зарим хүмүүсийг мэдэх тусам тэдэнд улам татагдаж, үнэлэмж нь өсөх үе ч цөөнгүй бий. Гэхдээ л бас урам хугарана. Хэнд гээч? Өөртөө. Яг тэр үед чи өөрөө өөрийгөө болоогүй байгааг мэдэрнэ. Ийм сайхан хүнийг би яагаад дутуу үнэлсэн юм бэ? Би яасан өчүүхэн бодолтой, өнгөцхөн хардаг амьтан бэ? Гээд л… хорвоо дээрх бүх юм хоёр л талтай шүү дээ…

Бидний зохиосон үг хэллэг зөвхөн бидэнд л зориулагдсан мэт, түүнээс биш энэ ертөнцийг илэрхийлэх гайхалтай үгс болоод урын сан бидэнд үгүй. Хүчин мөхсдөнө. Тэдгээрийг илтгэх үгийг бид хэзээ ч бий болгож чадахгүй л дээ. Гэхдээ азаар мэдрэмж бидэнд бий. Бид тэднийг мэдэрч чадна, гайхалтай чадвар шүү.
2016.06.01

1 comment:

  1. Бид өнөөдөр нэгнийгээ сайн мэддэг юм шиг хэрнээ яг үнэндээ тийм сайн мэддэггүй. Тэр хүний юу бодож юу хүсэж байгаа талаар төсөөлөлдөө автан хурдан дүгнэлт гаргах гэж яардаг...
    Б.Доржпалам

    ReplyDelete