Tuesday, November 22, 2016

Moonrise Kingdom

Энэ их хөөрхөн киноо, ялангуяа тэр банди нь үнэн зоригтой, шийдэмгий. Арван хоёрхон настай хүүхдүүд бие биедээ сэтгэлтэй болоод хоёулаа төлөвлөгөө зохиогоод нэг нь гэрээсээ нөгөө нь скаутын зуслангаасаа оргодог. Оргох төлөвлөгөөг банди нь нэгт нэгэнгүй гаргасан бөгөөд нэг арал дээр очоод хоёулхнаа амьдрах байсан юм. (хүүхдийн л гэнэн санаа) Мэдээж, ээж аав, багш нтр нь цагдаатай хамт дорхноо олно шүү дээ. Гэхдээ л зарим томчууд ч бие биенийхээ төлөө хийж чаддаггүй бүхнийг тэд хийж чадаж буй их хайр, зориг, сэтгэл нь намайг гайхшруулсан.  

No comments:

Post a Comment